Ажилд дүн шинжилгээ хийх асуулга
Ажилд дүн шинжилгээ хийх асуулгын 2 загварыг файл болгон хавсаргав. Эхнийх нь захиргааны орон тоонд ашиглах ба дараагийнх нь удирдлагын болон бизнест нөлөөлөх шийдвэр гаргах орон тоонд ашиглахаар зориулсан. Эдгээр нь бизнесийн хэрэгцээг тодорхойлох анхны алхам болох бөгөөд аль ч маягтыг тухайн компанийн нөхцөл байдалд тохируулан өөрчилж болно. Маягтанд хамруулсан зүйлүүд оновчтой биш байсан ч бизнест илүү дөхөм үйл ажиллагааны талаар санаа өгнө.
Эхний жагсаалтад захиргааны ажилтны өдөр тутам гүйцэтгэх үүрэг даалгаварыг санаа болгон жагсаасан. Уг жагсаалтанд үүрэг тус бүрийн гүйцэтгэлийн давтамжийг (Ө-өдөр бүр, Д-долоон хоног бүр, С-сар бүр, Б-бусад) хамруулсан бөгөөд улмаар орон тооны үндсэн үүрэг даалгавар болон хариуцлагыг тодорхойлоход дөхөм болно.
Хоёр дахь жагсаалтыг удирдлагын болон ахлагчийн орон тоонд хүн авах үед ашиглана. Энэ тохиолдолд үүрэг даалгаварын шинж чанар нь гүйцэтгэлийн давтамжаас илүү чухал ач холбогдолтой байх тул тухайн орон тоонд ямар шийдвэр гаргах, хэнийг удирдах, бизнэсийн үйл ажиллагааны аль хэсгийг удирдах зэрэг зүйлүүдэд анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй.
Уг файл нь rich text(RTF) форматтай ба Windows орчинд ажилж байгаа дийлэнх үгийн программд зохицоно.
| Attachments: | |
| Шинэ ажлын үүрэг хариуцлагыг тодорхойлох ажлын байрны шинжилгээний анкетний маягт | |
| Буцах Гол нүүр |
|
|
|
