About Us
Монголын Бизнесийн гарын авлага нь ЖДБ-ийн гарын авлагын Монгол хувилбар юм (www.smetoolkit.org).
Монголын Бизнесийн гарын авлагыг тус улсын хамгийн том бөгөөд хамгийн их орлоготой банк болох Худалдаа Хөгжлийн Банк эрхэлж байна. 1991 онд арилжааны банк хэлбэрээр байгуулагдсан Монголын Худалдаа, Хөгжлийн Банк нь хувийн болон улсын өмчийн компани, төрийн байгууллага, хэрэглэгчдэд үйлчилдэг бүрэн үйлчилгээтэй банк юм. Банкны гол үйл ажиллагаанд хадгаламж авах, зээлдүүлэх, худалдаа санхүүжүүлэх, зээлийн картын үйлчилгээ, дотоод болон гадаад валютаар төлбөр хийх үйлчилгээ ордог. Тус банк алт, зэс, хайлуур жонш олборлох үйл ажиллагаа, ноолуурын үйлдвэрлэл, экспорт, мах үйлдвэрлэл, газрын тосны импорт, эрчим хүч, тээвэр, аялал жуулчлал зэрэг Монголын тэргүүлэх гол салбаруудыг санхүүжүүлэхэд идэвхтэй оролцдог. Тус банк нийт найман салбар, зургаан тооцооны төвтэй.
ЖДБ-ийн гарын авлага нь Дэлхийн банкны бүлгийн Жижиг дунд бизнесийн /ЖДБ/ хэлтсийн төсөл юм. ЖДБ-ийн хэлтэс (www.ifc.org/sme) хөгжиж буй орнуудад орон нутгийн жижиг бизнесийн хөгжлийг дэмжихийн тулд Олон улсын санхүүгийн корпорацийн зах зээлийн хэтийн төлвийн талаархи дүгнэлтийг Дэлхийн банкны бодлогын мэргэжлийн дүгнэлттэй хослуулан ажилладаг. Эдгээр чадвар нэгдсэнээр улам хүчтэй болдог бөгөөд жижиг бизнесийн боломж нөхцлийг бүрдүүлэх замаар амьжиргааг дээшлүүлэх стратегийн зорилтыг онцлон анхаардаг.
Дэлхийн банкны бүлгийн гишүүн ОУСК-ийн эрхэм зорилго нь (www.ifc.org) хөгжиж буй орнуудад ядуурлыг бууруулж, хүмүүсийн амьжиргааг сайжруулахын тулд хувийн хэвшлийн тогтвортой хөрөнгө оруулалтыг дэмжихэд оршино. ОУСК нь хөгжиж буй ертөнцөд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж, олон улсын санхүүгийн зах зээл дээр хөрөнгө эргэлтэнд оруулж, засгийн газар, бизнесүүдэд техникийн туслалцаа, зөвлөлгөө өгдөг.
Монголын Худалдаа Хөгжлийн Банктай холбоо барих
мэдээлэл
Хаяг: Худалдааны гудамж-7, Улаанбаатар-11
Утас: (976-11) 321-171, 327-020, 321-171
Имэйл: sanal@tdbm.mn
| Буцах Гол нүүр |
|
|
|
