Гол нүүр  > Ажил таслалтын талаархи бодлогын загвар
 Share  Хэвлэх хувилбар  И-мэйл

Бусад гүйлгээ

Ажил таслалтын талаархи бодлогын загвар

Provided by Business Owner's Toolkit, Content Partner for the SME Toolkit

Үр ашиг: Аливаа бизнес бүх ажилтнууд нь ажил дээрээ байх үед хамгийн сайн ажилладаг бөгөөд ажилтнууд ажлаа таслах буюу хоцорсноос болж зарим бизнест бусдаас илүү их асуудал үүсдэг. Үүнийг санан, бид ажил таслалтын талаархи бодлогын хоёр өөр загварыг зохиож хавсаргасан файлд орууллаа. Эхнийх нь маш хатуу бөгөөд ажилтнуудын ирц, шуурхай байдал чухал байдаг бизнесүүдэд, тухайлбал угсрах дамжлагын үйлдвэрлэлийн ажилтай бизнесүүдэд зориулсан. Хоёрдахь бодлого нь арай сул бөгөөд гүйцэтгэл нь хатуу цагийн хуваарийг хэр дагахаас хамаардаггүй бизнесүүдэд, тухайлбал гадуур борлуулалтын төлөөлөгчид ажиллуулдаг бизнесүүдэд зориулсан.

Та аль нэгийг нь хэрэглэх буюу хоёуланг нь хослуулж болно. Эсвэл эдгээрийг хянан засварлаж өөртөө тохирсон ажил таслалтын талаархи бодлогыг боловсруулж болно. Энэхүү файлд мөн ажилтны ажил таслалтыг бүртгэхэд хэрэглэж болох энгийн маягт оруулсан.

Файлын тодорхойлолт: Энэ файл дөрвөн хуудас document агуулсан. Эхний гурван хуудас (бодлогын загваруудыг агуулсан) нь rich text format (RTF)-аар бичигдсэн бөгөөд Windows орчинд хэрэглэдэг бичиг баримт боловсруулдаг ихэнх програмд тохирно. Дөрөвдүгээр хуудас (ажил таслалтыг бүртгэх маягт агуулсан) нь Microsoft Word 6.0-гийн хүснэгт байдлаар хийгдсэн. Энэ маягтыг хэрэглэхийн тулд та 6.0 буюу түүнээс хойших үеийн Microsoft Word-ын хувилбартай байх хэрэгтэй.

Онцгой шинжүүд:

Ажил таслалтын талаархи хатуу бодлогод дараах зүйлсийн талаархи заалтууд орсон байдаг:

  • цаг барих шаардлага
  • ажил таслалтыг тоолох дүрэм
  • мэдэгдэх, баримтжуулах журам
  • "сайн дураар гэрээ цуцлах" гэж үздэг нөхцлүүд буюу сануулах, түр огцруулах, гэрээ цуцлах шалтгаанууд
  • "хүндэтгэн үзэх шалтгаантай" гэж ангилдаг ажил таслалтын төрлүүд
  • таагүй цаг агаарын журам

Ажил таслалтын талаархи уян хатан бодлого ажлаас хоцрох дээр бага анхаардаг бөгөөд дараах зүйлсийн талаар заалтууд орсон байдаг:

  • ажлыг стандарт ажлын нэг долоон хоногоос илүү буюу бага хугацаанд хийж гүйцэтгэх тухай бодлогын ерөнхий тайлбар
  • "зөвшөөрөлтэй" ажил таслалтын жагсаалт
  • мэдэгдэх журам
  • "сайн дураар гэрээ цуцлах" гэж үздэг нөхцлүүд буюу сануулах, түр огцруулах, гэрээ цуцлах шалтгаанууд
  • таагүй цаг агаарын журам

Attachments:
Ажил таслалтын талаархи бодлогын загвар
Copyright © 2008 Toolkit Media Group, a Wolters Kluwer business. All Rights Reserved.
 Share  Хэвлэх хувилбар  И-мэйл