Хувийн санхүүгийн тайлангийн өргөдлийн загвар
Ашиг тус: Зээлдэгчид болон ихэнх хөрөнгө оруулагчид танай бизнесийн санхүүгийн байдал төдийгүй мөн бизнесийн эздийн хувийн санхүүгийн байдлын талаар мэдэхийг хүсдэг. Энд хавсаргасан файл нь Дундад Өрнөдийн бүсийн банкны хэрэглэдэг хувийн санхүүгийн тайлангийн маягт юм. Уламжлалт зээлдүүлэгчид таны хөрөнгө, өр төлбөрийн тодорхойлолтоос эхлээд таны орлогын эх үүсвэрийн тодорхойлолт хүртэл таны хувийн санхүүгийн талаар мэдэхийг хүсэх бүх мэдээллийг энд тоймлов. Зээлдүүлэгчид юу хайх, таны санхүүгийн намтар түүх тэдэнд хэрхэн харагдах, ийм маягтыг зээлдүүлэгчид өгөхөөс өмнө анхааралтай хянамгай бөглөхийн ач холбогдол зэргийн талаар дажгүй санаа олж авна.
Файлын тодорхойлолт: Энэ файл rich text format (RTF)-аар бичигдсэн гурван хуудас бичиг баримтыг агуулах бөгөөд Windows орчинд хэрэглэдэг бичиг баримт боловсруулдаг ихэнх програмд тохирно.
Онцгой шинжүүд:
- зүйлчилсэн холбогдох хувийн санхүүгийн хүчин зүйлсийн товч зохион байгуулалт
- тухайн зээлдүүлэгчийн хувийн санхүүгийн тайлангийн маягтыг бэлтгэх практик тойм
- тооцоо хийгдээгүй зээлийн эх сурвалжийн дэлгэрэнгүй хуваарь, таны тусгай хөрөнгүүд, үүний дотор үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө, амь насны даатгал
- нэмэлт зээлийн лавлагаанд зориулан хувийн мэдээллийг хэрэглэх тухай зөвшөөрлийн стандарт заалтууд
- өргөдөл гаргагчип мэдээллээ тасралтгүй шинэчлэх үүрэг ногдуулсан стандарт заалтууд
| Attachments: | |
| Хувийн санхүүгийн тайлан | |
| Буцах Гол нүүр |
|
|
|
