9. Дэлгүүрээ байгуулах сонголт
Интернет дэлгүүр нээхийн тулд та мэдээллээ оруулсан вэб хуудсууд зохиох ёстой. Танд дөрвөн хувилбар байна:
1. Хувийн вэб хуудсаа анхнаас нь эхлэж
бүтээх.
Энэ нь HTML компьютор код, CGI програмчлал буюу JavaScript эсвэл
Java-гийн сайн мэдлэг шаардана. Энэ нь хамгийн хялбар арга биш
гэдэг нь илт байна. Одоо мэрэгжлийн вэб хуудас зохиогчид хүртэл
тусгай програм хангамж хэрэглэдэг болжээ.
2. Өөртөө дэлгүүр байгуулахад хэн нэгэнд мөнгө
төл.
Таны төсвөөс шалтгаалан энэ нь сайн хувилбар байж болно.
Та хайхрамжгүй хандах юм бол энэ нь их үнэтэй байж болно. Та хүнд
идүүлчихгүйн тулд үнээ тогтож гэрээгээ байгуулах хэрэгтэй. Та зөв
хүн сонгож чадвал гомдох юм гарахгүй.
Та гүйцэтгэгчийг өөрийн худалдаж авсан ShopFactory гэх мэт програм
хангамжын хэрэглэхийг зөвшөөрч болно. Гүйцэтгэгч танд дэлгүүрийг
байгуулж, бэлэн болмогц нь програм хангамийн хамт танд гардуулж
өгөх болно-та ч дэлгүүрээ өөрөө арилгаж чадна. Та харин бүх файлаа
авна гэдгээ гүйцэтгэгчтэй заавал тохиролцоорой. Ийм аргаар хэдэн
жижиг зүйлд өөрчлөлт оруулах, тухайлвал үнэ өөрчлөх ба хэдэн шинэ
бүтээгдэхүүн нэмэх зэргээр хийх хэрэгтэй-энэ бүхэнд мөнөг
төлөхгүй.
3. Дэлгүүр байгуулах програм хангамж
хэрэглэх.
Би энд нэг талыг баримталж байж болно, гэхдээ би энэ хувилбарт их
дуртай. Програм хангамж бүх асуудал, зохион бүтээх, татвар,
тээврийн зардалын тооцоо ба бусадыг хариуцан хийнэ. Таны хийх бүх
ажил бол бүтээгдэхүүн ба дэлгүүрийн талаархи мэдээллээ өгөх явдал
юм. Хамгийн зөв арга нь төсөвлөхөд хялбар бөгөөд татвар
оногдуулахгүй байж болох төлбөр хийхгүй байхаас зайлсхийх нь
зүйтэй, Та тэгээд бүх юмыг гартаа авлаа гэсэн үг.
4. Үүнийгээ Интернет дээр шууд байгуул.
Зарим ISPs буюу Үйлчилгээ үзүүлэгчид дээлгүүрээ Интернет дахь
систэмээр шууд байгуулах боломж олгоно. Энэ нь гол төлөв юу гэсэн
үг вэ гэхлээр тэд таныг Интернет дэлгүүрийн хаяг руу илгээх ба та
ISP-ын үйлчилгээнд сэтгэл ханамжгүй байвал та үүнийг аваад явж
чадахгүй болохоор таны бүх ажил талаар өнгөрнө.
Та дэлгүүрээ байгуулахдаа ийм үйлчилгээ ашиглахыг хүсч байгаа бол ядаж дэлгүүрт өөрийн Интернет хаягаа зааж өгөх хэрэгтэй. Дэлгүүрийн хаягаа сурталчлахад та их чармайлт гаргах болно. Үүнийг хэн нэгэн өөр хүн эзэмшдэг бол тэд танай дэлгүүрийг гартаа сайн оруулж авах болно.
Мөн холболтын хурдыг шалгааарай. Танд маш түргэн Интернетийн холболт байхгүй бол онлайн дээр дэлгүүрийг шууд байгуулах нь цаг их шаардсан, урамгүй ажил байх болно. Та цагийн хугацаатай төлбөр хийдэг бол их үнэтэй байна.
8. Бага өртөгөөр Интэрнет худалдаа руу орох 10. Таны Дэлхий рүү харсан цонх
| Буцах Гол нүүр |
|
|
|
