Хугацаа хэтэрсэн төлбөргүй байх
Бизнесийн ихэнх байгууллага хугацаа хоцорсон буюу төлбөр хийгээгүй асуудалтай хэзээ нэг цагт тулгардаг.Өр барагдуулах гэж бөөн ажил болох явдлыг гаргахгүй байх хамгийн сайн арга бол төлбөр хийгдэхгүй байхаас урьдчилан сэргийлсэн арга хэмжээ авах явдал. Авлагын эргэлтийг сайжруулахын тулд дор дурьдаж буй хэдэн аргыг хэрэглэж болох юм. Авлага, төлбөрийг цуглуулах гэж ажил удах явдлыг гаргахгүй байх хамгийн сайн арга бол төлбөр хийгдэхгүй байхаас урьдчилан сэргийлсэн арга хэмжээ авах явдал. Авлагын эргэлтийг сайжруулахын тулд дор дурьдаж буй хэдэн аргыг хэрэглэж болох юм.
Кредитээр"тооцоо хийхгүй байх"
Ийм шаардлагыг " дандаа тавих боломжгүй бөгөөд амьдралд нь ийм байх нь ховор, гэхдээ зарим нэг компаниуд кредит санал болгохгүйгээр үйл ажиллагаа явуулж чаддаг. Бэлэн мөнгө буюу баталгаажсан чек/шуудангаар мөнгө шилжүүлэхийг шаард. дандаа тавих боломжгүй бөгөөд амьдралд нь ийм байх нь ховор, гэхдээ зарим нэг компаниуд кредит санал болгохгүйгээр үйл ажиллагаа явуулж чаддаг. Бэлэн мөнгө буюу баталгаажсан чек/шуудангаар мөнгө шилжүүлэхийг шаард. Барааг ачуулахдаа ялангуяа танай байгууллагад төлбөр хийж үзээгүй шинэ хэрэглэгчийн хувьд C.O.D буюу газар дээр хүрмэгц төлбөр хийгдсэн байх нөхцөлтэйгээр ачуул".
Гол гол төлбөрийн картуудыг хүлээн зөвшөөр
Хураамжийг авч кредит картуудаар үйлчлэх төлбөрийн аргыг хэрэглэх нь хэрэглэгчид төлбөр, тооцоо хийхэд нь төвөг багатай болгоно. Төлбөр тооцоог хийж, гүйлгээ бүрээс багахан хэмжээний хувь авахын зэрэгцээ төлбөрийг тодорхой хугацааны дотор хийлгэнэ. Хэрэв төлбөрийн хуудасны талаар маргаан гараагүй бол хэрэглэгч төлбөрөө хүлээлгэхгүй, журмын дагуу хураамжаа аваад явсан бол ямар нэг хэл ам гарахгүй.
Урьдчилгаа төлөхийг шаард
Үйлчилгээ болон бараа борлуулж буй талын аль аль нь урьдчилсан төлбөр хийхийг шаардаж болно. Бараа нийлүүлж буй тал төлбөрийн 50 хувийг урьдчилан төлж, үлдсэнийг нь барааг хүлээн авсаны дараа төлүүлэх эсвэл тухайн салбарт төлбөрийн талаар баримталдаг жишгийн дагуу урьдчилгааны хэмжээг шаардаж болно.Үйлчилгээ үзүүлж буй тал хийх ажлын хэмжээнээс хамаарч төлбөрийн 20 -иос 50 хувийг урьдчилан төлүүлж,төлбөрийн үлдсэн хэсгийг тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд гүйцээлгэж хийлгэх нөхцөл тавьж болно.
Саналын нөхцлүүд
Танай тал саналдаа төлбөрийг яаж хийлгэх, хүү төлбөр ямар байх, хугацаа хоцорсон тохиолдолд торгууль ямар байх талаар зааж өгсөн байна. Энэ талаар гэрээ болон нэхэмжлэлдээ тодорхой зааж өг. Учир нь хэрэглэгчид энэ тухай урьдчилан мэдээгүй бол ийм нөхцлийг хангаж ажиллахыг шаардаж болохгүй. Төлбөрийн хугацаа хоцорч хийсэн тохиолдолд нэг буюу нэг аравны таван хувийг төлүүлэх нь түгээмэл байдаг. Хэдийгээр энэ нь их хэмжээтэй биш ч танай тал төлбөрөө цаг хугацаанд хийгдсэн байхад их анхаардаг гэдгийг харуулж өгнө. Бэлэн мөнгөний эргэлтийг хурдасгахын тулд төлбөрөө хугацаанаас өмнө хийвэл нэг буюу түүнээс дээш хувийн хөнгөлөлт санал болгох талаар бас бодож болох юм.
Гэрээнд гар үсэг зуруул
Бичгээр үйлдсэн баримтгүйгээр кредитийг хэзээ ч бүү сунга. Төлбөр хийлгэхтэй холбоотой асуудал гарсан үед гарын үсэг зурсан гэрээ таны гарт байгаа бол таны байр суурь илүү хүчтэй байна. Хэрэглэгч буюу худалдан авагчийн төлбөр хэд болох, хэзээ төлөгдсөн байхыг нарийн заасан барааны захиалга буюу гэрээг ашигла.Хэрэглэгчийн төлбөр хийгдэх хугацааг сануулж, төлбөрөө цагтаа хийсэн байхыг мэдэгдэхэд хугацаа гарга. Төлбөрийн хугацаа хэтэрсэн тохиодолд ямар нөхцөл тавьж байгааг нэрлэн заа. Өөрчлөлт болон тохиролцоог байнга бичгээр үйлдэж тэмдэглэ.
Кредитээр төлбөр хийх талыг шалга
Мэдээллийг олж авахын тулд та " шинэ үйлчлүүлэгчийн анкет " буюу хэрэглэгчийн зээл авч байсан талаархи мэдээллийг үзэх шаардлага гарна. Хувь хүний тухай энэ мэдээлэлд хаяг, утасны дугаар, сууцаа эзэмшдэг буюу түрээслэдэг, сүүлийн хаягаар хэр удаан оршин сууж байгаа, банкны дансны дугаар, кредит/хураамжийн картын дугаар орсон байдаг. Бизнесийн тухайд бол бизнесийн нэр" /улсын бүртгэл,татвар төлөгчийн дугаар, эзний/даргын нэр,хаяг, утасны дугаар,DUNS -ийн дугаар, өмнө кредит өгч байсан талын гурваас доошгүй тодорхойлолт байдаг. Experian, BI/Equifax, TransUnion, and Dun ба Bradstreet TA Experian, зэрэг кредитийн мэдээллийн албадаас авч болно.
Төлбөрийн хуудас бичих/хугацаа хоцорч байгаа талаар мэдэгдэх системтэй болох
Авлага хэд байгаа, хэзээ төлбөр хийгдэх ёстойгоо мэдэхгүй бол төлбөрөө цуглуулж чадахгүй. Хугацаа хоцорч буй төлбөрийн талаар мэдээг харуулж байдаг системтэй бол - нябо бүртгэлийн ихэнх программууд үүнийг шууд автоматаар хийдэг. Тийм системтэй болчихвол компанидаа энэ системийн мэдээллийг байнга шинэчилж байдаг нэг хариуцсан хүнтэй болоорой.
| Буцах Гол нүүр |
|
|
|
