Provided by Business Owner's Toolkit, Content Partner for the SME Toolkit
Үр ашиг: Мөнгөн гүйлгээний төсвийн тооцооллын хуудас нь
бизнесийн мөнгөний дотогш, гадагш урсгалын 6 сарын үзүүлэлтийг
төлөвлөхөд хэрэглэгддэг. Үүнийг олон чухал зүйлд ашиглана. Энэ нь
танай бизнесийн компаниа өргөжүүлэх, эсвэл таньд дэмжлэг үзүүлэхэд
шаардлагатай мөнгийг бий болгох чадавхийг урьдчилан тодорхойлж
чаддаг. Түүнчлэн таны бизнесийн мөнгөний орлого, зарлагын урсгалыг
төлөвлөж бизнест дутагдаж буй мөнгөн гүйлгээний хэмжээ, мөнгөний
зарлага нь урсгал нь орлогоосоо хэтрэх үеийг урьдчилан харуулна.
Энэ нь зээлээ эргүүлж төлөх бэлэн мөнгөний чадвар таньд байгааг
зээлдэгчид харуулж албан ёсны мөнгөн гүйлгээний төсөв бэлтгэхэд
туслалцаа үзүүлдэг. Энэхүү хавсралтад өгөгдсөн файл дахь мөнгөн
гүйлгээний төсвийн тооцооллын хуудсын загварыг хийхдээ мөнгөн
гүйлгээний төсөв бэлтгэх ажлыг хөнгөвчилөхийг оролдсон. Зургаан
сарын хугацаатай мөнгөн гүйлгээний төсөв хийхэд зориулж ажлын
хуудсыг форматалсан бөгөөд үүнд мөнгөний орлого, зарлагын урсгалын
дийлэнх ангилалыг багтаасан. Зүгээр л тоогоо оруулж хэвлэхэд л
болно. Үүнийг өөрийн хэрэгцээ шаардлагатай уялдуулж өөрчилж болдог.
Файлын агуулга: Энэ файл нь Microsoft Excel (5.0 хувилбар буюу
түүний дараагийн үе) хүснэгт юм. Файлыг татаж авсны хийсний дараа
ашиглахын тулд түүнийг EXCEL\XLSTART director руу хуулна. Онцлог
шинж чанарууд:
- Энэ тооцооллын хуудсын шаблоныг зөвхөн нэг удаа татаж авсны
дараагаар түүнийг дахин дахин хэрэглэх боломжтой.
- Мөнгөн гүйлгээний төсвийн тооцооллын хуудасны шаблоныг нээхэд
таны ажилд хэрэг болох шаблоны хуулбар автоматаар бий болж үндсэн
хувь нь хадгалагдана.
- Энэ тооцооллын хуудас нь хэрэглэхэд маш хялбар. Зүгээр тоогоо
оруулж хэвлээд л болно.
- Энэ тооцооллын хуудас нь мөнгөний дотогш, гадагш урсгалын
чухал категориудыг агуулна.
- Өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж тооцооллын хуудсыг
өөрчилж болно.